Амьсгал уртасгах хэллэгs T e w
АМЬСГАП УРГАСГАХ ХЭЛЛЭГ / ҮГЭН ТОГЛООМ/
Зөв боповсон ярихад зөвхөн авиа, үгийг зөв цэвэр дуудсанаар шаардпапа хангагдах биш ,үг бүхнийг зөв тод хэлж амьсгалаа зөв хуваарилан түгдрэлгүй ярих нь хап ярианы хөгжил боловсон зөв харьцааны нэгэн чухал шалгуур байдаг .Иймхүү амьсгалын багтаамжийг ихэсгэх түүнийг зөв хуваарилахад түргэн хэплэг багагүй нөпөөтэй болов ч түүнд дангаараа зориулагдсан үг хэллэг, тоглоом наадмын чанартай зүйлс байдаг байна. Энэ нь бага насны хүүхдийг ээрч түгдрэлгүй түрпэн зөв ярьдаг болгох зорипготой амьсгалын дасгал яриа юм. Амьсгал уртасгах хэллэг нь уушиг цээж ба амьсгалын бусад эрхтний хөгжилд нөлөөлдөг .Ийм үг хэллэгийг нэг амьсгаагаар хэлж дуусгадаг бөгөөд хүүхдийг ямар нэг эн ийм үг хэллэгээ тодорхой тогтоосон тоогоор хэлж чадвал сайн эр болно гэж урамшуулдаг байжээ. Амьсгал уртасгах хэллэгт Сайн эрийн гучин хоёр цагаан лонх, Хорин таван хул, Есөн мөнгөн бумба тоолох гэх зэрэг тогпоом наадам байдаг байна. Хорин таван хул бопон гучин хоёр цагаан лонхыг шууд эхпэн тоолохоос гадна өмнө нь хошин наргиа уран шүлэг хэлэх ч байдаг. Тухайлбал: Гучин хоёр цагаан лонх тоолохын өмнө: « Хоол гэж хонх Ходоод гэж лонх Дэсдэлгүй хоол Дэсэх модон тооно За би нэгэн сайн эр больё Гучин хоёр цагаан лонхыг нэг амьсгаагаар тоольё Нэг цагаан лонх, хоёр цагаан лонх, гурван цагаан лонх.. Гэх мэтээр Гучин нэгэн цагаан лонх, Гучин хоёр цагаан лонх гэж хэлдэг бол хорин таван хулыг тоолоход: «Дэн дэн хул Дэрсэн хул Ян я хул Ясан хул Дон дон хул Тосон хул Бөн бөн хул Бөөрөнхий хул Гон гэн хул Гоёмсог хул Сайн эрийн хорин таван хул Сайхан тоолбол гучин таван хуп Муу эрийн арван таван хул Муу тоолбол таван хул Заа тоолоод гарлаа нэг хул, хоёр хул, гурван хул, Хорин дөрвөн хул, хорин таван хул гэх мэтээр шүпэглэн хэлж хэдэн хул тоолбол ямар эрд тооцогдохоо урьдчилан зарладаг ажээ. Энэ уран шүлэг нь жороо үгээс ялгаатай нь эвхэх маягаар шүлэглэхгүй, ямагт нэг үгээр буюу ижил давтамжтай үгээр төгсгөх буюу өөр үг болов ч түүний өргөлт цохилтыг яв цав тааруулан хэлдэг онцлогтой .Амьсгал уртасгах хэплэг нь нэг амьсгаагаар хэлэхэд зохицсон үгийн төгсгөп хэсэгт нь лонх, хул .бумба гэхчлэн түргэлсэн, хурдан хэлэхэд зориулсан байдаг. Нэг амьсгаагаар их зүйлийг хэлүүлж сургахад чиглэгдсэн хэллэг нь амьсгалын дасгал болохоос гадна түгдрэлгүй ярьж сурах тоо тоолох чадварыг хөгжүүлдэг. Хэпний болон амьсгалын дасгалыг хамта тгасан амьсгал уртасгах хэллэг нилээд байдаг. Жишээлбөп: Ийм сайхан мухар мундаг тэнэг хув хар хөх ухныг ёстой сайхан мухар мундаг мунаг тэнэг хар хөх ухна биш гээд ямар сайхан янзын мухар мундаг мунаг тэнэг хув хар хөх ухныг ёстой сайхан мухар мундаг мунаг тэнэг хув хар хөх ухна гэх юм бэ? Гэх мэт олон үгт түргэн хэллэгийг нэг амьсгалаар олон хэлэхийг шаарддаг. Мөн Тэмээ тэмээ тэнгийн долоо Долооныхон тогоруу могоруу Могорууныхан мухар галуу Галууныхан голын загас Загасныхан зааны нуруу Нурууныхан малын хээп Хээлийнхэн хэтийн молор Молорынхон модны зэрэг Зэрэгнийхэн жигжүүхэй гэсэн жороо үгийг нэг амьсгаагаар давтан хэлүүлдэг нь хүүхдийн аман зохиопын бусад төрлийг ч амьсгалын дасгалын зориулалтаар ашиглаж болдгийг харуулж байна. Амьсгал уртасгах дасгалын зориулалттай эдгээр хэплэг нь зөвхөн хүүхэд запуус төдийгүй нийт хүмүүс тэр дундаа дуучин, жүжигчин , лектор, нэвтрүүлэгч нарт амьсалын зөв хуваарилалт, түгдрэлгүй ярьж үгийг тод хэпэх чадварт суралцах дасгал сургууль болдог.
Орхон аймаг "АВЬЯАС ЧАДВАР" баг П.Баяраа,Г.Тунгалаг, Б.Эрдэнэчимэг